Хаалга нь УХААЛАГ БИШ учраас Боловсролын яамны АЖЛЫН ИДЭВХ МУУДЖЭЭ!
Сэдэв, асуудал
/
2023-11-20

Дэлхий нийтийг хамарсан Корона вирусийн үед төрийн бүх байгууллага вирусний хамгаалагчтай, ариутгалын ХААЛГЫГ 9 сая төгрөгөөр авч байв. Харин ковид дууссаны дараа дээрх хаалгууд хэрэггүй болж хувирсан.

Энэ нь зарим яамны төрийн албан хаагчдын ажлын идэвхи муудсан бололтой. Тодруулбал Боловсрол, шинжлэх ухааны яамны төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн 2023 оны 09 дүгээр сард “Ухаалаг хаалт” ХХК-тай гэрээ байгуулж ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН 19 сая 500 мянган төгрөгөөр яамныхаа ажилчдыг идэвхжүүлэх, орж гарах хөдөлгөөнийг хянах зорилгоор “НЭВТРЭЛТИЙН ХААЛТ” худалдан авсан байна.

Түүнчлэн хаалтны орж гарах хөдөлгөөнийг таних, гарах хаалт дээр камер байршуулах зэрэгт 6 сая төгрөгийг зарцуулсан байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.225.72.224)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.