Улаанбаатарыг БЕТОНОН ШИРЭНГЭ болгосон Н.НАЦАГДОРЖ “ШИНЭ ХАРХОРУМ” төслийн мөнгөөр НААДАЖ СУУНА!!
Сэдэв, асуудал
/
2023-11-20

Их Монгол улсын эртний нийслэл Хархорум хотыг сэргээж, Улаанбаатар хотын төвлөрлийг сийрүүлэх, шинэ хот байгуулах санаачилгыг Монгол Улсын Ерөнхйилөгч У.Хүрэлсүх гаргасан. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газраас ажлын хэсэг гаргаж Өвөрхангай аймгийн Хархорин сумд ажиллан, Орхон голын ай савд шинэ хот байгуулах төлөвлөгөөг гаргаж Барилга хот байгуулалтын яамны дэргэд “Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаа”-г 2023 оны 04 –р сард шинээр байгуулсан.

Энэ газрын даргаар Нийслэлийн Еррөнхий архитектораар ажиллаж байсан Н.Нацагдорж гэгч томилогдсон. Түүнийг Улаанбаатар хотын өнөөгийн түгжрэл, зөвшөөрөлгүй барилгажилтын гол буруутан хэмээн хотынхон онцолдог. Н.Нацагдорж хотод ажиллаж, ганцаараа шийдвэр гарган барилгын “А” зөвшөөрөл “НО”-той, хуудуутай олгосоны уршиг нь замбараагүй төлөвлөлт хэмээн үзэх нь бий. Хот төлөвлөлтийг будлиантуулсан шигээ “Хархорум” хотын төлөвлөлтийг ч бас самарчих вий гэсэн болгоомжлол байна.

Н.Нацагдорж архитехтор шинээр байгуулагдсан газрынхаа ТӨСӨВ МӨНГӨӨР “гараа угааж” элсэн бололтой. Тодруулбал 2023 оны 07 сард  97 сая төгрөгөөр Япон, Изриал, Казахстан улсын архитехторуудыг урьж залсан бол 08 сард “ARCAISA 2023” чуулга уулзалтад 25 сая төгрөг, 10 сарын сүүлээр Израйл улсын хот төлөвлөлтийн архиьехторийг 10 саяар урьсан байна.

Түүнчлэн 2023 оны 04 сард “ЧЭЙР ПЛАС” ХХК-иас 19 сая 750 мянгаар, “Баянгол Фурнитуре” ХХК-тай хамтран 13.3 саяын, “Их жээт” ХХК-иас 5,5 саяын ТАВИЛГА, ЭД ХОГШИЛ худалдан авчээ. Сарын 14 саяын түрээс төлж суудаг оффистоо ийнхүү тансаг суудаг байх нь. 

Сэтгэгдэл:
Таны IP: (13.58.176.91)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.