СБД-ийн ЗДТГ-ын дарга Н.Энхболд томилолт нэрийдлээр 100 саяар ЗУГААЛСАН уу?
П.Ишханд
Сэдэв, асуудал
/
2023-11-21
Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын дарга Н.Энхболд 2023 оны хоёрдугаар сард Гадаад томилолтоор ажиллуулах нь гүйлгээний утгатай А/19 тушаалаар “Нью жуулчин турс” ХХК руу 52 сая төгрөг шилжүүлжээ. Хөрөнгө гаргах гүйлгээний утгатай тухай А/20 тушаалаар 49,6 сая төгрөгийг мөн тус компани руу шилжүүлж нийт 101,6 саяыг зарлагаджээ.

Томилолтод хичнээн хүмүүсийг ямар зорилгоор, явуулсан нь тодорхойгүй байна. Уг тушаалын дэлгэрэнгүй задаргааг хавсаргаагүй аж. Үүний цаана төрийн албан хаагчид томилолт нэрийдлээр аялаж зугаалдаг эсэхийг үгүйсгэх аргагүй юм.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.34.209)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.