205 хоньтой Э.Цэнд-Аюуш дарга байр, машингүй
П.Ишханд
Сэдэв, асуудал
/
2023-12-15

Энхтайвны Цэнд-Аюуш нь "Мюзик" холл театр, кино, хөгжмийн дээд сургуулийг төгсжээ. 2009 онд Урлаг.мн сайтаа нээн ажиллуулж, 2011 онд Урлагийн залуучуудын холбоог үүсгэн байгуулан удирдаж, 2012 оноос Улаанбаатар чуулгад менежерээр ажиллаж, 2016 оноос эхлэн Нийслэлийн Соёл, урлагийн газартаа Хэлтсийн даргаар ажиллаж байсан туршлагатай.

2023 оны 1 дүгээр сарын 18-нд Нийслэлийн соёл урлагын газраар томилогджээ.

НСУГ-ын даргын жилийн орлого 36 сая төгрөг бол түүний гэр бүлийн гишүүний орлого 3 сая төгрөг байна. Тэрээр 3,5 саяын нэг гэртэй. 29 саяын 205 хоньтой, 13 адуутай. үнэтэй. Мөн 13 саяын үнэт эдлэлтэй. 6,9 саяын хадгаламж, 13 саяын авлага, 44 саяын зээлтэй. Эрдэнэс таван толгой ХК-ийн 1072 ширхэг хувьцаа. Түүнчлэн байргүй, машингүй, газаргүй гэж 2022 онд АТГ-т өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлжээ. Албан тушаал ахиснаас хойших түүний орлого 19 саяас 36 сая болон нэмэгджээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.54.94)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.