Б.Батдаваа дарга 7,8 тэрбумын ХАДГАЛАМЖ, зургаан ОРОН СУУЦТАЙ!!
П.Ишханд
Сэдэв, асуудал
/
2023-12-19
Нүүрсний сонсголоор 5,2 сая тонн нүүрсийг гаалийн бүрдүүлэлтгүйгээр улсын хилээр гаргасан хэрэгт эхнэртэйгээ холбогдоод буй ҮСХ-ны дарга Б.Батдаваа их хэмжээний хөрөнгөтэй аж.
ҮСХ-ны даргын жилийн орлого 146 сая төгрөг бол түүний гэр бүлийн гишүүний орлого 3,5 тэрбум төгрөг байна. Тэрээр 2,8 тэрбумын 6 орон сууц, 4 авто зогсоолтой. 20 саяын Эзэмших-699м2-2 газартай.
Мөн 50 саяын үнэт эдлэлтэй. 7,8 тэрбумын хадгаламж, 259 саяын авлага, 520 саяын зээлтэй.

Коүпанг ХК 50ш, Рио Тинто ХК 20ш, Универсалсервис ХХК 100%, Майкрософт ХК 10ш, Жи Пи Морган ХК 10ш, Беркшайр Хатвай ХК 10ш, Боинг ХК 30ш, Тоёота Моторс ХК 10ш, Эрдэнэс Тавантолгой ХК 2144ш, Очирманлай од консалтинг ХХК 100%, Манлай дорно ХХК 34%, Финко Инвестмент Партнерс ХХК 34%, Витри сэндс ХХК 33%, Эм Би Эс Пи ХХК 33%, Цэц шонхор авто ХХК 100% хувьцаа гэж 2022 онд АТГ-т өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.75.111)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.