Өөрийгөө 64 саяар урамшуулсан гэх Ж.Батбаясгалан дарга 110 саяын БЭЛЭН МӨНГӨТЭЙ
П.Ишханд
Сэдэв, асуудал
/
2023-12-22

Ж.Батбаясгалан 1983 оны 7 дугаар сарын 12-нд Улаанбаатар хотын Октябрь дүүргийн 2 дугаар төрөх газарт, таван хүүхэдтэй айлын отгон хүүхэд болон төржээ. Түүнийг төрөх үед III, IV хорооллын эцсийн 25 дугаар байр ашиглалтад орж, тухайн байранд 33 жил амьдарсан.

1999 онд дунд сургуулиа дүүргэсэн тэрээр 2004 онд Түшээ дээд сургуулийг Эрхзүйч мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн.  2018 онд МУИС-ийн Хууль  зүйн сургуульд Эрхзүйн магистрын зэрэг хамгаалжээ. Ж.Батбаясгалан сургуулиа төгсөөд Улсын Их Хурлын Тамгын газарт ажиллах  болов. Улсын Их Хурлын гишүүний туслах, бие төлөөлөгчөөр  4 жил  ажилласан тэрбээр 2008-2012 онд Нутгийн өөрөө удирдах ёсны дээд байгууллага Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны  даргаар  ажиллав. Нийслэлд Ардчилсан нам эрх барьж, Монгол Ардын нам хүчтэй сөрөг хүчнээр ажилласан 2012-2016 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь сөрөг хүчний бүлэгт Ажлын албаны дарга, 2016-2020 онуудад Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал, хариуцсан орлогч, Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр  орлогч.

 НИТХ-ын тэргүүлэгчдийн даргын жилийн орлого 104 сая бол гэр бүлийн гишүүдийн орлого нь 32 сая төгрөг байна. 732 сая төгрөгийн 1 нийтийн орон сууц, 1 зуслангийн байшин, 2 автозогсоолтой. 35 саяын 1 микроавтобустай . 145 саяын 21 хурдан удмын адуу, 180 хонь, 47 адуутай. Тэрээр Эзэмших-400м2-1, Эзэмших-400 м/кв-1, Эзэмших-643 м/кв-1, Эзэмших-647 м/кв-1, Эзэмших-662 м/кв-1, Эзэмших-668 м/кв-1, Эзэмших-675 м/кв-1 гээд нийт долоон газрууддаа үнэлгээ өгсөнгүй. Мөн 96 саяын үнэт эдлэлтэй. Хадгаламждаа 44 сая, бэлнээр 110 сая төгрөг, 88 саяын авлагатай, 10 саяын зээлтэй аж. Эрдэнэс таван толгой ХК 6432ш хувьцаа эзэмшдэг гэж 2022 онд АТГ-т өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлсэн.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.11.183)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.