Нямдоржийн хүү Н.Анхбаяр 270 саяын орон сууц, 2 авто машинтай!!
П.Ишханд
Сэдэв, асуудал
/
2023-12-23

Нямдоржын хүү Анхбаяр нь 2001 он Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургууль, 2004 он Шинэ Зеланд Улсын Веллингтон хотын Виктория их сургууль Эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистраар тус тус төгсжээ.

Тэрээр 2000-2002 он  УИХ-ын Тамгын газарт туслах ажилтан, 2003-2004 он УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын албанд референт, 2007-2010 он Гадаад харилцааны яамны Гэрээ, зүйн газарт мэргэжилтэн, атташе, 2010-2012 он Гадаад харилцааны яамны Гэрээ, зүйн газрын дэд захирал, 2012-2014 он Монгол Улсаас АНУ-ын Сан-Франциско хотод суугаа Ерөнхий Консул, 2014 он Гадаад харилцааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн дарга, 2014-2016 он Гадаад харилцааны яамны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын Хүний эрхийн хэлтсийн дарга, 2016 он Гадаад харилцааны яамны Консулын газрын дэд захирал, 2016-2020 он Гадаад харилцааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын захиралаар ажиллаж байсан туршлагатай бөгөөд 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогджээ.

 Н.Анхбаярын жилийн орлого 33 сая бол гэр бүлийн гишүүдийн орлого нь 57 сая төгрөг байна. 270 сая төгрөгийн 1 нийтийн орон сууц, 1 авто гражтай. 75 саяын Lexus, RX 350- 1, Toyota, Highlander машинтай. 6,6  саяын 50 хонь, 20 ямаатай. Эзэмших-0.07 газартай. Хадгаламждаа 38 сая төгрөгтэй гэж 2022 онд АТГ-т өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлсэн.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.219.190.51)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.