УУХҮЯ-ны төрийн нарийн С.Магнайсүрэн 222 саяын МАЛТАЙ, 3 орон сууцтай
П.Ишханд
Сэдэв, асуудал
/
2023-12-24

Сандагийн Магнайсүрэн нь Говь-Алтай аймагт төрж өссөн, эрх зүйч мэргэжилтэй, УИХ-ын Тамгын газарт туслах, зөвлөх, Нарийн бичгийн дарга, Сүхбаатар дүүргийн ЗДТГ-т Тамгын газрын дарга, ХХААЯ-нд Сайдын зөвлөх, Сангийн яаманд Газрын дарга, Хөдөлмөрийн яам /тухайн үе/-нд ТНБД-аар, 2015 оны 10-р сараас Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан туршлагатай. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 9-р сарын 13-ны өдрийн 347 тоот тогтоолоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Сандагийн Магнайсүрэнг шилжүүлэн томилжээ.

С.Магнайсүрэн даргын жилийн орлого 61 сая бол гэр бүлийн гишүүдийн орлого нь 68 сая төгрөг байна. 857 сая төгрөгийн 3 нийтийн орон сууц, 1 зуслангийн байшинтай. 75 саяын Mazda машинтай. 222  саяын 97 адуу, 8  хурдан удмын адуу, 25 үхэр, 150 хонь, 130 ямаатай. 30 саяын Эзэмших-4га-1, Эзэмших-400м2-1, Өмчлөх-690м2-1 газартай. Мөн 55 саяын үнэт эдлэлтэй. Хадгаламждаа  91 сая төгрөг, 10 саяын авлага, 77,5 саяын зээлтэй бөгөөд Эрдэнэс Таван Толгойн ХК-ийн 5360 ширхэг хувьцаатай гэж 2022 онд АТГ-т өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлсэн.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.110.169)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.