Харвардын дипломтой дэд сайд Б.Солонгоо ТЭРБУМЫН үл хөдлөхтэй!!
П.Ишханд
Сэдэв, асуудал
/
2023-12-26

Хууль зүйн дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо нь 2007 онд Унгар улсын Өөтвөш Лорандын шинжлэх ухааны их сургуулийн хууль зүй, улс төрийн ухааны сургууль, 2010 онд Их Британийн Дандийгийн их сургууль, 2015 онд АНУ-ын Харвардын хуулийн сургуулийг тус тус төгссөн. Тэрээр 2011-2017 онд Хоган Ловеллс олон улсын хуулийн фирмд хуульч, олон улсын ахлах хуульч, 2017-2020 онд Авинекс партнерс өмгөөллийн компанид гүйцэтгэх захирал, 2020-2021 онд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргаар ажиллаж байсан туршлагатай. 2021 оны 10 дугаар сараас эхлэн Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар ажиллаж байна.

Дэд сайдын жилийн орлого 118 сая төгрөг бол гэр бүлийн гишүүдийн орлого 6 сая төгрөг байна. Үл хөдлөх хөрөнгөө 1 тэрбумаар үнэлсэн бөгөөд үүнд нь нэг амины орон сууц, гурван нийтийн орон сууц,хоёр авто зогсоол зэрэг багтжээ. Б.Солонгоо нь хадгаламждаа 1,1 сая төгрөгтэй 205 саяын зээлтэй. Мөн 15,6 саяын үнэт эдлэлтэй. Мандарум Интернэшнл ХХК 50%, Эс И Интернэйшнл ХХК 50%, Эрдэнэс Таван Толгой ХК 1072 ширхэг хувьцаа тус тус эзэмшдэг гэж 2022 онд АТГ-т өгсөн ХОМ-тээ мэдүүлжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.138.246)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.