ТАНИЛЦ: 406 саяын ОРОН СУУЦТАЙ, 107 саяын ЗЭЭЛТЭЙ Монголын хуульчдын холбооны Тамгын газрын дарга
П.Ишханд
Сэдэв, асуудал
/
2023-12-27

Шолтойн Жолбарс нь А.Бакейг УИХ-ын гишүүн байхад туслахаар нь ажиллаж байгаад АН-ын үед 2014 онд УБЕГ-ын Гадаадын хөрөнгө оруулалт, хуулийн этгээдийн бүртгэлийн газрын даргаар ажиллаж байна.

Ш.Жолбарс нь 2022 оны 12 дугаар сарын 24-нд Монголын хуульчдын холбооны тамгын газрын даргаар томилогджээ. Тэрээр 2005 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийг төсгөөд 2005 ондоо хуульчийн мэргэжлийн шалгалт өгч байсан аж.

Тамгын газрын даргын жилийн орлого 50,9 сая бол гэр бүлийн гишүүдийн орлого нь 36 сая төгрөг байна. 406 сая төгрөгийн нэг нийтийн орон сууц, нэг авто зогсоолтой. 35 саяын Toyota, Harrier машинтай. Тэрээр 8 саяын үнэт эдлэлтэй.

Хадгаламждаа 18 сая төгрөгтэй, 107 саяын зээлтэй аж. Эрдэнэс таван толгой ХК 4288ш, Эрдэнэс МГЛ ХК 100%, Атом ХХК 1000ш, Нарлаг Монгол ХХК 100%-ийг эзэмшдэг гэж 2022 онд АТГ-т өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлжээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.55.170)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.