160 сая төгрөгийн зээлтэй И.Баттөгс дарга 216 саяын хоёр ОРОН СУУЦТАЙ
П.Ишханд
Сэдэв, асуудал
/
2023-12-29

Ичинноровын Баттөгс нь 2014-2020 он хүртэл Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хэлтсийн даргаар ажиллаж байсан. 2020 оны 11 дүгээр сарын 11-ээс Баянзүрх дүүргийн Тамгын газрын даргын алба хашин өнөөдийг хүртэл ажиллаж байна.

Тамгын газрын даргын жилийн орлого 59 сая бол гэр бүлийн гишүүдийн орлого нь 52 сая төгрөг байна. 216 сая төгрөгийн 2 нийтийн орон сууцтай. 16 сая төгрөгийн үнэтэй Porter, Atlas авто машинтай. Тэрээр 25 сая төгрөгийн үнэт эдлэлтэй.

Хадгаламждаа 10 сая төгрөгтэй, 160 сая төгрөгийн зээлтэй аж Эрдэнэс таван толгой ХК 3216 ширхэг хувьцааг эзэмшдэг хэмээн 2022 онд АТГ-т өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлжээ.
Түүний орлого 2021 онд 18 сая төгрөг байсан бол 2022 онд 59 сая төгрөг болж өсчээ. Мөн 2020 онд нэг орон сууцтай байсан дарга 2 жилийн хугацаанд орон сууцны тоо нь нэгээр нэмэгдсэн байна.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.68.159)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.