Ж.Ганбаатар сайдын бэр дүү БГД-ийн ЗДТГ-ын дарга Б.Нарангэрэл саятан уу?
П.Ишханд
Сэдэв, асуудал
/
2023-12-30

Бадарчийн Нарангэрэл нь 1977 онд төрсөн. Нөхөр гурван хүүхдийн хамт амьдардаг. Тэрээр

1985-1995 он УБ хот 40 дүгээр дунд сургууль, 1995-1999 онд Шинжээч XXI НЭЗД сургууль Эрх зүйч, 2006-2008 онд ХУИСургууль Орчуулагч, 2018 онд МУИС- ХЗС магистрантаар тус тус суралцжээ.

Баянгол Засаг даргын Тамгын газрын даргаар томилогдхоосоо өмнө НМХГазар БГД Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байсан туршлагатай.

Түүний хадам ах УУХҮЯ-ны сайд Ж.Ганбаатар билээ. Бэр дүүгээ санаатайгаар өндөр албан тушаалд томилсон гэх шуум ч цөөнгүй аж.

Тамгын газрын даргын жилийн орлого 31 сая бол гэр бүлийн гишүүдийн орлого нь 267 сая төгрөг байна. 882 сая төгрөгийн нэг амины орон сууц нэг нийтийн орон сууц, нэг авто машины зогсоолтой. 95 сая төгрөгийн үнэтэй Toyota, Crown, Lexus, 570 авто хөлөглөдөг. Тэрээр 56,2 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Хадгаламждаа 47,7 сая төгрөг, 98,3 сая төгрөгийн бэлэн мөнгөтэй. 115 сая төгрөгийн зээлтэй тэрээр ямар нэгэн хувьцаа, компани эзэмшдэггүй хэмээн 2022 онд АТГ-т өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.17.175.130)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.