Амгалан дулааны станцын удирдлагууд 11 саяар НУУЦ УУЛЗАЛТ хийсэн үү...
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2024-01-03

Төрийн өмчит компаниуд, үйлдвэрүүдэд л “хулгай явагддаг” гэдгийг хууль зүйн сайд Б.Энхбаяр тэргүүтэй улстөрчид ил тод зарлаад буй. Амгалан дулааны станц бол төрийн өмчит компани. Тус станцын захирлаар М.Мөнхөө гэх эрхэм ажилладаг.

Засгийн газраас төрийн өмчит компани, аж ахуй нэгжүүдийн засаглалыг сайжруулах, төсөв санхүүг ил тод болгох, сул зардлыг хэмнэх зорилго тавин ажилласан ч үр дүнд хүрэхгүй байна. М.Мөнхөө захиралтай “Амгалан” дулааны станцынхан иргэдийн татвараас бүрдсэн төсвийн мөнгийг ямар ч үр дүнгүй зүйлд зарцуулсаар байгаа нь харамсалтай. Тухайлбал 2023 оны 11 дүгээр сарын 17-нд “хурлын танхимын түрээс урьдчилгаа төлбөр” гэсэн утгаар “Шимлэг агро” ХХК-ийн данс руу 11 сая төгрөгийг шилжүүлсэн байна. Энэ нь Төрийн хэмнэлтийн тухай хууль болон Засгийн газрын 43-р тогтоолуудтай зөрчилдсөн зүйл юм. “Амгалан” дулааны станц нь өөрийн байрандаа хурлын заал, уулзалтын танхимтай атлаа огт хэрэгцээгүй зүйлд санаатайгаар МӨНГӨ ҮРЖ уулзалт хийсэн нь ХУУЛЬ ЗӨРЧСӨН ҮЙЛДЭЛ гэж үзэж болохоор байна. Өнө удаан жил ажиллаж, өөрийн ноёрхолоо тогтоосон дарга нарт хариуцлага тооцохгүй бол төсвийн мөнгөөр НУУЦ УУЛЗАЛТ ХИЙСЭН үү..

Сэтгэгдэл: (1)
Таны IP: (3.145.108.106)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Lapis (202.9.47.38) 2024-01-11 18:49:58
Мэдээлэл тавихдаа үнэн бодитой мэдээлнэ үү. Өөр хүний зургийг тавьж хүний нэр хүндэд халдахаа болно уу. М.Мөнхөөгийн зургийг тавиач сэтгүүлч нь залруулж өгөөрэй.