О.БАТХҮҮ: Эрх баригчид ТЭТГЭВЭР ӨВЛӨГДДӨГ боллоо гэсэн ШОУ ХИЙЖ 20 хувийн нэмэгдэл өгч байна
З.Батхуяг
Ярилцлага
/
2024-01-08

Монгол Улсын Их хурлаар 2023 оны 07 дугаар сард “Нийгмйин даатгалын багц хууль”-ийг шинэчилсэн. Энэ хүрээнд Тэтгэвэр өвлөгддөг байх, НДШ төлөлтийн хоёр хувь нь тухайн иргэний нэрийн дансанд мөнгөжиж үлдэх, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660 мянган төгрөг болох зэрэг хуулийн өөрчлөлтүүд орж 2024 оны 01 дүгээр сарын 01-ээс хэрэгжиж эхлээд буй. Хуульч О.Батхүүгийн зүгээс ТЭТГЭВЭР ӨВЛӨГДӨӨГҮЙ хэмээн үзээд буй. Бид энэ талаар цөөн хором ярилцлаа.

УИХ-аас баталсан “Нийгмийн даатгалын багц хууль” хэрэгжиж эхлээд байна. Үүнд ТЭТГЭВЭР ӨВЛӨГДДӨГ болсон. Гэтэл та үүнийг худлаа гэж үзжээ. Ямар учраас та үүнийг худлаа гэж үзэж байна вэ?

Эрх баригчдаас ТЭТГЭВЭР ӨВЛӨГДДӨГ БОЛЛОО гээд маш том хэмжээний мэдээллийг хэвлэлээр хүчтэй гаргалаа. Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр олгох тухай хуулийг нь ороод унштал өвлөгдөх зохицуулалт, заалт алга. Гэр бүлийн тэтгэвэр авагч хоёр хүний аль нэг нь нас барвал үлдсэн хүнд нь тэтгэврийн 20 хувийн НЭМЭГДЭЛ ОЛГОХ л заалт байна. Энэ нэмэгдлийг тэтгэвэр авдаг хүн болгон авч чадахааргүй байна. Гэрлэлтийн баталгаатай байх, 20 жил хамт амьдарсан байх, хоёулаа тэтгэвэр авдаг байх ёстой гэсэн гурван шаардлага байх ёстой гэжээ. Салбарын сайдын өгсөн мэдээллээр энэ шаардлагыг хангасан 7000 орчим хүн байна гэсэн. Хөдөөнийхөн энэ нэмэгдлийг авч чадахгүй нь. Тэгэхээр энэ бол тэтгэврийн шинэчлэл биш зүгээр л СОНГУУЛИЙН АМЛАЛТ төдий зүйл болчихлоо.

Өвлөгдөх , өв гэж тэгвэл юуг ойлгох вэ?

Өв гэдэг бол тухайн хүний эзэмшилд байсан эд хөрөнгө, мөнгөн хөрөнгийг яг тэр хэмжээгээр нь ар гэр, үр хүүхдэд нь өгөхийг л хэлдэг. Гэтэл тэтгэврийн өвлөлт үүнд хамаарахгүй.

Тэтгэвэр нь үр хүүхдэд нь өвлөгдөх нь гэж олон нийт хүлээж аваад байна шүү дээ?

Огт тийм биш. Нэг гэр бүлийн хоёр хүн тэтгэвэр авдаг байгаад нэг нь нас барчихвал эхнэр юм уу, нөхрийн тэтгэвэрт 20 хувийн нэмэгдэл л олгогдно. Тэтгэвэр гэдэг бол тухайн хүн өөрөө өөртөө зориулж төрд хураалгасан л мөнгө. Тэгэхээр тухайн хүний нэрийн дансанд хэдэн төгрөг байна тэр түүний үр хүүхдэд шууд өвлөгдөх ёстой.

Бас нэг тодруулах зүйл нь тухайн хүний төлөх “НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ”-ийн хоёр хувь нь нэрийн дансанд нь үлдэж, мөнгөжихөөр боллоо. Энэ хэр зөв шийдвэр вэ?

Нийгмийн даатгалын шимтгэлийн хоёр хувь нь нэрийн дансанд мөнгөжиж үлдэх нь үнэхээр хангалтгүй. Ажил олгогч 13 хувь, ажилтан 13 хувийн шимтгэл төлдөг атлаа хоёр хувийг мөнгөжүүлж авах нь буруу. Жилд 300 мянган төгрөгийг хуримтлал үүснэ гэж тооцвол 10 жилийн дараа 6 сая төгрөг л болох нь. Нэрийн дансыг мөнгөжүүлэх гэж байгаа бол НДШ-ийн 10 хувийг хуримтлуулах нь зүйтэй. Шууд утгаараа энэ төлж байгаа мөнгө чинь бүгдээрээ иргэн танд ирэх ёстой. Нийгмийн даатгал төлөлт чинь яг ТАТВАР шиг болчихсонд л хамаг алдаа нь гарч ирээд байгаа юм.

Сэтгэгдэл: (4)
Таны IP: (3.146.107.18)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
(43.242.243.140) 2024-01-11 08:28:33
Энэ ёстой сонгууль л угтсан эрх баригчдын хийж байгаа бусармаг шийдэл. Ёстой мөнгөний хилэнц дагуулсан сэжигийн ёрын хууль болно оо. Бас тоо хэмжээ тогтоочихсон болзол босготой 7000 гэсэнд ямар хүмүүс багтааж байна аа. Өнөө маргаашгүй чад болох
(122.201.23.75) 2024-01-09 15:27:24
Taxiinaahaa mungu tulj chadahgvi bol bitii arhidjii o.bathvv
(122.201.23.75) 2024-01-09 15:26:31
Ergvv arhichin hudalaa seveed baigaarai
Жавзан (103.212.118.100) 2024-01-09 13:50:34
Худлаа битгий иргэдэд чирэгдэл учруулж нааш цааш явуулаад бай, харьяа дүүрэг др очсон чинь 2029 оноос хэрэгжих бх, эхлээд сан байгуулна ч гэх шиг юм ярьж бна блээ