Улс нь ТОГГҮЙ болохын ирмэг дээр байхад ТӨСВИЙН МӨНГӨӨР тоглож болдог юм уу, Д.БЯМБАСҮРЭН захирлаа!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2024-01-23

Монгол улс ОХУ-с ЭРЧИМ ХҮЧНИЙ ХАРААТ байдалд ороод удаж байна. Орос ах нар шитээ унтраавал манай улс харанхуй болно. Засгийн газраас ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГЫН хүрээнд “Эрчим хүчний сэргэлт” зорилтыг дэвшүүлж, мөнгө зарж, хэлэлцүүлэг өрнүүлснээс хэтэрсэнгүй.  Эрчим хүчний яамны харьяанд төрийн өмчит таван компани байна. Тэд иргэдийн ТАТВАРЫН МӨНГИЙГ ЗҮГЭЭР л үрээд сууж байна. Тухайлбал “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХХК байна. Төрийн хэмнэлтийн тухай хуулиар төрийн байгууллагууд төсвийн мөнгөөр АВТОМАШИН ХУДАЛДАН АВАХЫГ ХОРИГЛОСОН.

Гэтэл тус компаниас хууль зөрчиж 2023 оны 11 сарын 01-нд “Таван богд” ХХК –тай гэрээ байгуулан 16 сая 950 мянган төгрөгөөр 20 ШИРХЭГ ДУГУЙ худалдан авсан байна. 2023 оны 11 сарын 06-нд 11 сая 760 мянган төгрөгөөр ХУРАЛ ЗӨВЛӨГӨӨН хийжээ.

Түүнчлэн 2023 оны 12 сарын 26-нд “Мөнхийн Үсэг” ХХК-иас 80 саяар “ХОЛИГЧ МАШИН” худалдан авсан байна. Мөн 2023 оны 12 сарын сүүлчээр үүссэн ЭРЧИМ ХҮЧ, ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХОМСДОЛ үүссэнтэй холбоотойгоор Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн ОХУ-д ажиллахад холбогдох зардалд 14 сая төгрөгийг “ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНДЭСНИЙ ТӨВ” ТӨХХК-с гаргуулсан байна.   

Сэтгэгдэл:
Таны IP: (3.146.107.18)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.