Соёл урлагийн газрын дарга Н.Мөнхзул “300 САЯ ТӨГРӨГ” ШАМШИГДУУЛСАН УУ...!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2024-03-18

Соёлын яам дэргэдээ татвар төлөгчдийн мөнгийг хэмжээ хязгааргүй үрдэг, хяналт шалгалтгүй зарцуулдаг олон салбар байгууллагатай. Тэгээдрийн нэг нь яамтайгаа ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг Соёл урлагийн газар.  Тус агентлагийн дарга Н.Мөнхзул Ч.Номин сайдын тушаалаар олгосон 300 сая төгрөгийг иргэдийг төөрөгдүүлэх маягаар үрсэн байж болзошгүй нь. Тухайлбал Соёлын сайд Ч.Номингийн 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн зардал батлаж, эрх шилжүүлэх тухай А/342 тоот тушаалаар олгосон 300 сая төгрөгийг хаана юунд зарцуулсан нь тодорхойгүй байна.

Уг тушаалын хавсралтад тусгасан “Монгол улсын Соёлын биет бус өвийн төлөөллийн үндэсний бүртгэлд бүртгэгдсэн “Морьт харваа” өвийг олон нийтэд сурталчилах үйл ажиллагааны зардлын тооцооны хүснэгтээс харвал  Талбайн тохижилтод 19 сая 200 мянган төгрөг, Сүхбаатарын талбайн арга хэмжээнд 58 сая 315 мянган төгрөг, мэдээлэл сурталчилгаанд 31 сая төгрөг, Морьт харвааг олон улсад сурталчилах бүтээл бүтээхэд 64 сая 940 мянга, Зохион байгуулалтын зардалд 126 сая 245 мянган төгрөгийг тус тус зарцуулна гэсэн байна.

Соёлын сайдын тушаалын хавсралтад заагдсан дараах ажлууд харамсалтай нь зохион байгуулагдаагүй. Харин дээрх ажлын зардлууд хаашаа орсон, хэн хэний халаас руу хэд хэдэн саяар орсон нь тодорхойгүй байна. Яамнаас зохион байгуулсан ажилд Соёл урлагийн газар оролцсон мэтээр тайлан гаргаж өгсөн байж болзошгүй юм

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.97.60)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.