Хувьдаа ХҮНСНИЙ ЗАХТАЙ байж КОЛЛЕЖИЙН МӨНГӨӨР ТОГЛОЖ яах нь вэ Г.НЯМДУЛАМ захирал аа!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2024-03-19

Барилгын политехник коллеж бол манай  улсын барилга, бүтээн байгуулалтын салбарын гол мэргэжилтэй ажиллах хүчинг бэлтгэдэг чухал нөөц салбар. Энэ байгууллагын 2016 оноос өнөөг хүртэл С.Чинзориг сайдын “хүн” удирдаж, өөр хүн халгаахгүй, хаалга дотроосоо түгжсэн мэт нам суучихаад байгаа нь сонин.

Тус сургуулийн захирал Г.Нямдулам нь жилд 37 сая төгрөг олдог бол гэр бүлийнхэн нь 212 сая 151 мянган төгрөгийн орлоготой. Нэг орон сууц, үйлчилгээний дөрвөн байгууллага, хоёр ферм зэргээ 760 саяар үнэлжээ. Ачааны том авто машин Зил-130, суудлын лекус –HS200 зэрэг авто хүлгүүд нь 49 саяын үнэд хүрнэ. Хоёр адуу, 52 үхрийн аж ахуйтай. Эзэмших эрхийн 2 га, эзэмших 2400м2, эзэмших 836м2, өмчлөх 7000м2, ашиглах эрхийн 4559м2 газруудтай. 18 саяын үнэт эдлэлтэй.

Дотоодын банк санхүүгийн байгууллагад 11 саяын хадгаламжтай, бусдаас 33 сая төгрөгийн авлагатай, 526 саяын зээлтэй, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 3216 ширхэг хувьцаатай, “Манлай ТОД” ХХК-ийг 100 хувь эзэмшдэг гэжээ. Тус компани нь зорчигч тээврийн үйлчилгээ, хүнс барааны зах ажиллуулах зөвшөөрөлтэй аж.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.146.63)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.