ХӨГЖЛИЙН БАНКНЫ хэрэгт холбогдсон УЛСТӨРЧДИЙГ ЦАГААТГАЛАА
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2024-03-22

Хөгжлийн банкны 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шүүх 14 хоногийн хугацаанд үргэлжилж, шийдвэрээ өнөөдөр /2024.03.22/ 15.00 цагт танилцууллаа Хөгжлийн банкны хэрэгт холбогдогч давж заалдсан 27 шүүгдэгчийг цагаатгах шийдвэр гаргалаа. 

УИХ-ын дөрвөн гишүүний холбогдсон хэргийг дараах байдлаар шийдвэрлэв. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, "Фортуна" Н.Батбаяр нарыг цагаатгасан шийдвэрийг хэвээр үлдээлээ. Н.Алтанхуягийн хувьд Засгийн газартай холбоотой шийдвэрийг шүүх хянах гэмт хэрэг үйлдсэн гэдгийг нь тогтоох боломжгүй гэж үзлээ. Харин Н.Батбаярын хувьд хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан учраас цагаатгасан гэж тайлбарлалаа.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт холбогдох хэргийг дахин хэлэлцэх шаардлагатай гэж үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болголоо. Учир нь, үндэслэлгүй хөрөнгөжсөнийг нарийвчилсан байдлаар дүгнээгүй, зээл нь байр худалдаж авахад цаг хугацаа нь таарч байгааг шалгаж, дүгнэх шаардлагатай. Анхан шатны шүүхээс түүнд ЗУРГААН жилийн хорих ял оноосон билээ. УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин нарт холбогдох хэргийг цагаатгасан шийдвэрийг хэвээр үлдээсэн болохыг шүүхээс танилцуулав.

Дээрх улстөрчдийг урьдчилсан шатны шүүх хуралдаанаар

Хөгжлийн банк”-ны гэх нэр бүхий 80 шүүгдэгч, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 47 өдрийн турш үргэлжилж, өнөөдөр шүүх гэм буруугийн дүгнэлтээ гаргаж байна. Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Г.Амартүвшин эрх мэдлээ урвуулж, Х.Ганхуяг, Г.Дамдинням нарын хамаарал бүхий аж ахуйн нэгжид давуу байдал олгон, их хэмжээний зээл өгч “Улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаал, эрх мэдлээ урвуулж бусдад давуу байдал олгосон” гэх үндэслэлээр яллагдагчаар татаад байсан юм. 

Харин Н.Алтанхуягийг 2012-2014 онд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Хөгжлийн Банкнаас гаргасан 1.8 их наяд төгрөгийн зээлийг үр дүнгүй зарцуулж, бондын хөрөнгийг үнэгүйдүүлсэн, Худалдаа хөгжлийн банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч Д.Эрдэнэбилэгийн хамаарал бүхий аж ахуйн нэгж болох “Хөтөл цемент”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийнхэн Хөгжлийн Банкнаас зээл авахад эрх мэдэл, албан тушаалаа ашиглан давуу байдал олгосон үндэслэлээр дээр дурдсан зүйл ангийн дагуу яллагдагчаар татсан билээ

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл: (1)
Таны IP: (18.222.115.204)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин (122.201.31.174) 2024-03-23 01:38:03
Тэгвэл нэр цэвэр өршөөл хуулийн тэгшитгэл хийж ард түмэндээ ч гэсэн эрх чөлөөг тэгш хүртээ