Сонгинохайрхан дүүргийн 700 гаруй иргэн гарааны бизнесээ амжилттай эхлүүллээ

Тус хөтөлбөрт Сонгинохайрхан дүүрэгт оршин суудаг 716 иргэн оролцож, мэргэжлийн сургалтыг амжилттай төгсөн гарааны бизнесээ эхлүүлээд байна.

Дээрх иргэд маань өөрсдийн гараар урласан төрөл бүрийн оёдол, эсгий урлал, гутал, арьсан эдлэлээ олон нийтэд дэлгэн сурталчилж, хоол үйлдвэрлэл, үсчин, гоо сайхан, бариа заслын мэргэжлийн ур чадвараа практик хэлбэрээр олон нийтэд таниуллаа.

Гарааны бизнесээ амжилттай эхлүүлээд буй эдгээр иргэдийг Сонгинохайрхан дүүргийн Эрэгтэйчүүдийн хөгжлийн төв, Эмэгтэйчүүдийн хөгжлийн төв, Ховор угалз сургалтын төв, Нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл эрхлэгчдийн холбооны бизнес сургалтын төв хамтран бойжуулж, чадавхжуулах сургалтыг амжилттай зохион байгуулсан билээ. Тодруулбал, тус дөрвөн төв дээр оёдол, гар урлал, модон эдлэл, дугуй засвар, гагнуур, үсчин, гоо сайхан зэрэг 18 нэр төрлийн сургалт явагдаж мэргэжлийн ур чадварыг олгосон юм.

May be an image of 6 people and text

Энэхүү чадавхжуулах сургалтад амжилттай суралцсан иргэдэд гарааны бизнесийг нь дэмжих хөрөнгө оруулалт болгож хэрэгцээт тоног төхөөрөмжүүд гардуулан өгсөн ба сургалтад хамрагдан тоног төхөөрөмжийн дэмжлэг авсан иргэд маань өнөөдөр өөрсдийн бизнесийг амжилттай эхлүүлээд байгаа нь энэ юм.

May be an image of 1 person, crowd and text

Мөн эдгээр иргэдийг үргэлжлүүлэн тоног төхөөрөмжтэй харьцах, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах зэрэг сургалтад хамруулж байна. Гарааны бизнесээ эхлүүлээд удаагүй байгаа ч амжиргаагаа дээшлүүлэн, өрхийн үйлдвэрлэлийг өргөжүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх хүсэл, эрмэлзлэлтэй эдгээр иргэдийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас онцгойлон анхаарч, цаашид өсөн дэвших боломжоор бүрэн ханган ажиллана гэдгийг дуулгахад таатай байна

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.225.156.236)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.