“МЭРГЭЖИЛ БА МЭРГЭШИЛ” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна

Сургалтын үеэр ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр “Онцгой байдлын байгууллагын үндсэн чиг үүргийн нэг гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ, сургалт дадлагыг зохион байгуулдаг алба хаагчид бол та бүхэн. Тиймээс та бүхэн бол Онцгой байдлын байгууллагын гүүр, толь нь байдаг. Тиймээс сургалтаар олж авсан мэдээллээ өөрсдөө мэдлэг болгож, ажилдаа мөрдлөг болгон ажиллах шаардлагатай байна” гэлээ.

Хоёр өдөр үргэлжлэх тус сургалтаар гамшгийн үеийн хүүхэд хамгааллын бодлого, стандарт, насанд хүрэгчдийн сэтгэлзүйн онцлог, гамшгаас хамгаалах сургалтын хэрэглэгдэхүүн хийх арга, олон нийтэд мэдээлэл түгээх арга, тулгамдаж байгаа асуудал зэрэг сэдвийн хүрээнд холбогдох байгууллагын мэргэжилтнүүд мэдээлэл өгч байна

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.189.237)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.