“ОЛОН УЛСЫН ХУДАЛДААНЫ ХЭРЭГСЛИЙГ АШИГЛАН ЭКСПОРТОО НЭМЭГДҮҮЛЭХ БОЛОМЖ” сэдэвт сургалт боллоо

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газар, Хөрөнгө оруулалт, худалдааны газар болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим-тай хамтран худалдааг хөнгөвчлөх, уул уурхайн бус, нэмүү өртөг шингэсэн бараа, бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, гадаад зах зээлд сурталчлах, худалдан авагчтай холбох, олон улсын зах зээлийн мэдээ, мэдээллээр хангах, зөвлөгөө өгөх зорилгоор “Олон улсын худалдааны хэрэгслийг ашиглан экспортоо нэмэгдүүлэх боломж” сэдэвт сургалт /2024.04.10/ зохион байгууллаа.

✅ Арга хэмжээг нээж МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн, Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан нар үг хэллээ.

👉 Сургалтаар экспортлогчдод зориулан дараах сэдвийн хүрээнд илтгэл тавьсан. Үүнд:

🔹 МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан: ОУХТ-ийн худалдааны арга хэрэгслийг ашиглах заавар, нэвтрэх эрх олгох,

🔹 МҮХАҮТ-ын Бизнес академийн зөвлөх Д.Ерөө “Экспортын бэлэн байдлын үнэлгээ”,

🔹 МУИС-ийн Бизнесийн сургуулийн профессор Н.Отгонсайхан “Худалдааны хоёр болон олон талт хэлэлцээрийг ашиглах боломж”,

🔹 Европын холбооны ITDM төслийн Үндсэн зөвлөх Карл Е Круг “Европын холбооны ITDM төслөөр дамжуулан экспортыг дэмжих нь”,

🔹 МҮХАҮТ-ын Хэрэглэгч үйлчилгээний газрын дарга Э.Бадамхорол “Экспорт, импортын зөвлөгөө, мэдээлэл өгөх Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийн талаар тус тус дэлгэрэнгүй, танилцуулга мэдээлэл өгсөн юм.

🌎 Энэ үеэр ОУХТ-өөс гаргасан “Өрсөлдөх чадварын гарын авлага” болон “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан экспортын гарын авлага” номын нээлт болж, оролцогчдод гарын авлага, номыг гардуулав

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.142.131)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.