“ШИНЭ ХОРШОО-ЧИНЭЭЛЭГ МАЛЧИН” хөтөлбөр хэрэгжинэ

Энэхүү хөтөлбөрийн зорилго нь олон мянган жилийн нүүдлийн соёлыг хамгаалж яваа малчдаа дэмжих, тэдний түүхий эд бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээж амьжиргаагаа дээшлүүлэх, хөдөө аж ахуйн салбарыг шинэ шатанд аваачих явдал юм. Ингэснээр тооноос чанарт шилжиж, зудад гунддаггүй, ганд гачигддаггүй тэсвэртэй мал аж ахуйг бий болгох юм

✅ Уг хөтөлбөрийн дагуу хоршооны малчин гишүүнд 50 сая төгрөг хүртэлх зээлийг 80-100 хувийн батлан даалтаар олгож, анхан шатандаа боловсруулалт хийж чаддаг болоход дэмжлэг үзүүлнэ. Малчид дэм дэмдээ, хөрөнгө, хөдөлмөр хүчээрээ хоршиж хөдөөдөө чинээлэг амьдрах боломж бүрдэнэ.

2 хүн, хичээл хийж буй хүмүүс, ширээ, хүмүүс ба бичвэр нарын зураг байж магад

🌎 Шинэ Зеланд улс гэхэд л сүүлийн 20 жилийн хугацаанд малын тоогоо бууруулж, 1 малын ДНБ-д бүрдүүлж буй дүн нь 59 ам.доллароос 311 ам.доллар болж нэмэгдсэн байна. Харин манайд 2010 оноос хойш малын тоо 97 хувиар өссөн ч 1 малаас ДНБ-д бүрдүүлсэн дүн 31 ам.доллар. Иймээс бид мал аж ахуйн салбарыг бүтээмж өндөртэй, эрсдэлд тэсвэртэй болгоход анхаарч байна.

2 хүн ба бичвэр нарын зураг байж магад

✅ Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр хөрөнгийн эх үүсвэрээрээ тэжээлийн талбайтай, тоног төхөөрөмжтэй, түүхий эд бэлтгэх цехтэй, агуулахтай, малын хашаатай чинээлэг малчид бий болно

10 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.12.147.77)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.