ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙГ ӨРГӨН БАРИЛАА

Тус хуулийн төслүүд нь Монгол Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар тогтоолоор батлагдсан “Хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д тусгагдсан бөгөөд Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад орсон хуулийн төслүүд юм.

Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл батлагдсанаар Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлыг сайжруулах, нийгмийн баталгааг хангах, тогтвор, суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, албандаа итгэх итгэл, хандах хандлага, алба хаах хүсэл зориг, эрмэлзэл нь нэмэгдэх, алслагдсан болон хөдөө, орон нутагт ажиллах хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, тэдний ажиллаж амьдрах орчин, эдийн засгийн баталгаа дээшлэх зэрэг эерэг үр дүн үзүүлэх болно.

6 хүн, костюм, цэргийн дүрэмт хувцас, Зоогийн өмсгөл, Oval Office, албан өрөө ба бичвэр нарын зураг байж магад

Мөн Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл батлагдсанаар манай улсын энхийг дэмжих ажиллагааны үүрэг гүйцэтгэх төрөл, дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хангахад оруулах хувь нэмэр, үүрэг оролцоо нэмэгдэж, энхийг дэмжих ажиллагааны удирдлагын тогтолцоо боловсронгуй болж, цэрэг, цагдаагийн баг, алба хаагчийн үүрэг гүйцэтгэлт, хариуцлага нарийвчлан зохицуулагдах юм

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.128.171.84)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.