Дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо

Өнгөрсөн зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн талаар дүүргийн Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Н.Наранзул мэдээлэл өглөө.

Мөн дүүргийн Дотоод аудитын хэлтэс, Татварын алба, Статистикийн хэлтсээс мэдээлэл хийлээ.

Дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Лхагвасүрэн удирдах ажилтнуудад үүрэг даалгавар өглөө.

📍Нийслэлийн Засаг даргын Захирамжаар хийгдэж буй “Хаврын их цэвэрлэгээ” аяны хүрээнд тус бүр хариуцсан зам талбайд цэвэрлэгээ үйлчилгээ хийх, аж ахуй нэгж байгууллагын орчны цэвэрлэгээнд анхаарах, хяналт тавих

📍Иргэдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулах ажлыг зохион байгуулах, үйлчилгээг сайжруулах

📍Дэргэдэх хэлтэс, албадууда цаг үеийн холбогдолтой зохион байгуулагдаж буй ажил, арга хэмжээг зохион байгуулахад анхаарах

📍Дүүргийн 1-24 дүгээр хороодод ахмадын эрүүл мэндийн үзлэг хийгдэж байгаа ажилд анхаарах

📍Орон нутгийн хөгжлийн сангаас хэрэгжүүлэх төсөл арга хэмжээнд иргэдийн санал өгөх нөхцөлийг бүрдүүлэх, сурталчлах

📍Албан хэрэг хөтлөлт, өргөдөл гомдлын шийдвэрлэлтэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.39.255)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.