Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар “Жэрэс” ОУ-ын байгууллага, Монголын Эмэгтэйчүүдийн сантай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Санамж бичигт Европын Холбооны Свич-Эшиа II хөтөлбөрийн дэмжлэгтэй "Дулаан шийдэл II" төслийг Хан-Уул дүүрэгт хэрэгжүүлж, байгальд ээлтэй эрчим хүчний хэмнэлттэй, хүлэмжийн хийн ялгарал багатай туршлага, шийдлүүдийг иргэдэд таниулах, сурталчлах замаар хувийн байшин, сууцны эрчим хүчний хэмнэлтийг нэмэгдүүлж, түлшний хэрэглээ, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахаар тусгагдсан.

📍Мөн тус дүүргийн 300-аас доошгүй иргэнийг олон нийтийн сургалтанд хамруулах, 30,000 гаруй иргэнд цахим хэлбэрээр мэдээлэл хүргэх, 500 гаруй өрхөд дулаалгын энгийн аргуудыг хэрэгжүүлэх, 200 өрхийн байшинг 5см зузаантай дээврийн дулаалгаар дулаалах ажлуудыг үе шаттай хамтран хэрэгжүүлэх юм

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.12.152.194)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.