ОБЕГ-ын баг тамирчид алт, мөнгөн медаль хүртлээ

Тэмцээнд төрийн цэргийн болон хууль сахиулах 11 байгууллагын 21 багийн 200 гаруй тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, аваргуудаа шалгаруулсан юм.

Эрэгтэй төрөлд тэргүүн байрыг ЦЕГ-ын баг тамирчид, дэд байрыг ОБЕГ-ын баг тамирчид, гутгаар байрыг ХХЕГ-ын баг тамирчид эзэллээ.

Эмэгтэй төрөлд тэргүүн байрт ОБЕГ-ын баг тамирчид, дэд байрт ЗХЖШ-ын баг тамирчид, гутгаар байрт ЦЕГ-ын баг тамирчид шалгарсан юм.

Харин “Эмэгтэй шилдэг” тоглогч”-оор ОБЕГ-ын тамирчин, дэд ахлагч Б.Энх-Уянга, "Эрэгтэй шилдэг тоглогч"-оор ЦЕГ-ын тамирчин, дэд ахлагч Б.Энхбат нар тус тус тодорсон юм.

9 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Дашрамд дурдахад, Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагч бүрэлдэхүүний дунд зохион байгуулсан сагсан бөмбөгийн тэмцээнээс ОБЕГ-ын баг тамирчид хос алтан медалийг хүртсэн билээ

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.194.130)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.