Монгол хаан жүжгийн продюсер А.Баярцэцэгт Монгол улсын соёлын элчийн гэрчилгээг гардуулав

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг театрын урлагаар дамжуулан Монголын өв уламжлал, соёл, түүх, үнэт зүйлийг олон улсад таниулахад А.Баярцэцэгийг үргэлжлүүлэн идэвхтэй ажиллаж, Монгол Хаан жүжгийн гадаадын улс орнуудад толилуулах ажилд нь амжилт хүсэв.

А.Баярцэцэг нь “Netflix”-ийн бүтээл “Марко Поло” кинонд Болормаагийн дүрийг бүтээж, Холливудын кино найруулагчидтай хамтран ажиллаж, Монгол Улсаа сурталчлахад тодорхой хувь нэмэр оруулахын зэрэгцээ Монгол Хаан жүжгийг Лондон хотын Колизеум театрт тоглуулах төслийг амжилттай хэрэгжүүлсэн.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.81.115)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.