Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн ээлжит хурал хуралдлаа

Хурлаар Засгийн газраас байгаль, цаг уурын хүндрэлтэй нөхцөл байдал, зудын эрсдлийг бууруулах, малчин өрхийн амьжиргааг дэмжихтэй холбоотой шийдвэрийг гаргасны дагуу 2024 онд хэрэгжүүлэх Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны батлагдсан төсөвт багтаан малжуулах болон нийтийг хамарсан ажлын төсвийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцлээ.

1 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Түүнчлэн Хөгжлийн бэрхшээлттэй хүний онцлогт нийцсэн тусгайлсан ажлын байрыг шинээр бий болгох, нэвтрүүлэх, тогтвортой үйл ажиллагааг дэмжих, Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалт, хөгжлийн төвд шинэ ажлын байр нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Монголын хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хорооноос ирүүлсэн саналыг харгалзан Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээний батлагдсан төсөвт багтаан нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг тус тус хэлэлцэн дэмжлээ.

14 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Энэ хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 2024 оны төсвийн хуваарьт нэмэлт, өөрчлөлтөд тусгахаар шийдвэрлэлээ.

Ингэснээр зудын хүндрэлийг даван туулахад малчдын амьжиргааг дэмжих, улсын хэмжээнд малын сэг, зэм устгах ажилд дэмжлэг үзүүлэх, хөгжлийн бэрхшээлттэй хүний онцлогт нийцсэн тусгайлсан ажлын байрыг шинээр бий болгох, нэвтрүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд ач холбогдолтой юм

2 хүн, газрын зураг, мэдээний өрөө ба бичвэр нарын зураг байж магад

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.64.178)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.