Монгол банхар дэлхийн 18 үүлдрийн ноходтой өрсөлдөж, ТҮРҮҮЛЖЭЭ

Дэлхийн аварга шалгаруулах үзэсгэлэн тэмцээн 2024 оны дөрөвдүгээр сарын 25-28-ны өдрийг дуустал Хорват улсын нийслэл Загреб хотноо зохион байгуулагдсан.

Монголын Нохой Судлалын Холбоо болон Монгол банхар судлалын холбоо 8 хүнтэй баг бүрэлдэхүүн гурван Монгол Банхар болох Хангарьд, Гүен, Толигор нарын хамт Загреб хотод "World Dog Show 2024" дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцож Монгол банхар тэмцээний 11-р группийн нийт 18 үүлдрийн ноходтой өрсөлдөж, түрүүлснээр “Best in group” батламжийг авчээ.

Энэ нь түүхэндээ анх удаа Монгол Банхар үүлдэр олон улсын рингэнд гарч дэлхийн нохой сонирхогч, үржүүлэгч, шүүгч нарын хүртээл болох гэж байгаараа онцлог юм. Монгол Банхарууд өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 28-ны 08:00 цагаас World Dog Show 2024 болон Croatia Winner үзэсгэлэн тэмцээнд оролцсон юм. Тус тэмцээнд дэлхийн улс орнуудаас нийт 18.355 нохой шилдгийн төлөө өрсөлдөхөөр цугласан байна

Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.155.91)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.