“БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН ЦОГЦ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ОРОН НУТГИЙН ЗӨВЛӨЛ”-ийн гишүүдийг чадавхжуулах сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

Бага насны хүүхдийн цогц хөгжлийг дэмжих, салбар дундын хамтын ажиллагааг орон нутгийн түвшинд уялдуулан зохицуулах, хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангах, дэмжлэг үзүүлэх, үнэлгээ, дүгнэлт өгөх чиг үүрэг бүхий “Орон тооны бус орон нутгийн зөвлөл” бүх шатны Засаг даргын дэргэд байгуулагдан ажиллаж байна.

1 хүн нарын зураг байж магад

Тус зөвлөлийн гишүүдийг чадавхжуулах үндэсний сургалтыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн яам, НҮБ-ын Хүүхдийн сан, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар хамтран 2024 оны 04 дүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа өнөөдөр сургалтын арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ батлагдсан арга хэмжээ, төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд оролцогч бүхий л талуудын нэгдмэл ойлголт, чадварлаг хүний нөөц, хүрэлцээтэй төсөв, хэрэгжүүлэх үйл ажиллагааны сайн төлөвлөгөө болон салбар дундын хамтын ажиллагаа, нэгдсэн удирдлага зохион байгуулалттайгаар хэрэгжүүлэх нь чухал гэдгийг онцлон тэмдэглэлээ. Нээлтэд Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн шадар суурин төлөөлөгч Ен Мү оролцож үг хэллээ.

8 хүн, хичээл хийж буй хүмүүс ба бичвэр нарын зураг байж магад

Уг сургалтад аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн гэр бүл, хүүхдийн асуудал хариуцсан, боловсролын асуудал хариуцсан, эрүүл мэндийн асуудал хариуцсан нийт 100 албан хаагч хамрагдаж байна.

3 хүн ба хичээл хийж буй хүмүүс нарын зураг байж магад

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.114.199)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.