Барилга, хот байгуулалтын сайдын айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна

Энэ үеэр талууд хамтын ажиллагааг идэвхижүүлэх, харилцан туршлага солилцох тухай хөндөн ярилцав. ТОКИ нь Туркийн засгийн газар, төрийн өмчийн барилга байгууламж, ард иргэдийг нийтээр орон сууцжуулах төсөл хөтөлбөрийг орон даяар хэрэгжүүлэн ажилладаг. Ялангуяа сүүлийн жилүүдэд газар хөдлөлтөөс үүсэх эрсдлийг бууруулж орон сууцыг шинэчлэн барих, нөгөө талаас орлого багатай иргэдийг орон сууцжуулах дахин төлөвлөлтийн хүрээнд шинэ орон сууцны хорооллууд барих төслүүд хэрэгжүүлж байгаа юм байна.

5 хүн, костюм ба Oval Office нарын зураг байж магад

Турк улс нэг ч хүнийг орон гэргүй орхихгүй гэсэн бодлого хэрэгжүүлж байгаагаа уулзалтын үеэр тус газрын Захиргааны дарга Өмер Булут онцолж байв. Энэ бодлогын хүрээнд зөвхөн 2023 онд амьжиргааны баталгаажих түвшин доогуур болон ядуу иргэддээ зориулж 1,3 сая орон сууц барьжээ. Байранд орох хүсэлтэй иргэд орон сууцны төлбөрийн 70 хувийг урт хугацаанд бага дүнгээр төлөх гэрээ хийдэг бол үлдсэн 30 хувийг засгийн газар хариуцдаг байна.

11 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Турк улсын Засгийн газраас тансаг зэрэглэлийн орон сууц борлуулсан орлогоороо төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлдэг. Тусгайлсан газрыг сонгож тансаг зэрэглэлийн барилга барьдаг. Үүнийгээ борлуулсан орлогоороо зорилтот бүлгийн иргэдээ орон сууцжуулах ажлыг санхүүжүүлдэг гэнэ. Мөн орон сууцтай болсон иргэдийн сарын төлбөр бага хэмжээний төсвийг бүрдүүлдэг.

Ашиглалтад оруулсан орон сууцны эзэмших эрхийг тухайн өрх төлбөрөө төлж дуусах хүртэл Туркийн орон сууц хөгжлийн захиргааны нэр дээр байдаг учраас ямар нэгэн эрсдэл гардаггүй гэнэ. Ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаггүй тул орон сууцны үнэ нь хямд байдаг байна. Харин дэд бүтцээс гадна барилга барихад гарах зардлаас хамаарч дэд орон сууны үнийг тогтоодог юм байна. Манайд ийм зорилтот төслүүдэд төр оролцох хэрэгтэйг салбарын сайд онцолж байлаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (13.58.161.216)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.