Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСВУ-аас Монгол улсад суугаа элчин сайд ЗОАН ХАНЬ ДАМ-ыг хүлээн авч уулзав

Сайд Б.Батцэцэг Элчин сайд Зоан Хань Дам-ыг Монгол Улсад ажиллах хугацаандаа Монгол, Вьетнамын “Найрамдалт хамтын ажиллагааны зарчим”-д тулгуурлан харилцааг гүнзгийрүүлэн бэхжүүлэхэд идэвх санаачилгатай ажиллаж, хоёр талын худалдаа, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, түүний дотор иргэд хоорондын харилцан зорчих таатай нөхцөлийг бүрдүүлэхэд онцгойлон анхаарч, “Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай хэлэлцээр”-ийг байгуулахад оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж буйгаа илэрхийлэв.

Элчин сайд Зоан Хань Дам үүрэгт ажлаа гүйцэтгэх хугацаанд Монгол Улсын төр засаг, Гадаад харилцааны яамны зүгээс бүхий л талаар дэмжин ажиллаж ирсэнд  талархлаа илэрхийлээд цаашид ч хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд хүчин зүтгэхээ тэмдэглэв.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг уулзалтын үеэр Элчин сайд Зоан Хань Дам-д Гадаад харилцааны яамны “Алтан гэрэгэ”-г дурсгаж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэв.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.9.115)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.