"МОНГОЛДОО САЙХАН АЖИЛЛАЖ АМЬДАРЪЯ" уриатай өдөрлөгт оролцож, мэндчилгээ дэвшүүллээ

Хөдөлмөрчдийн дуу хоолойг сонсох энэхүү өдөр Олон улсын ҮЭ-ийн байгууллагаас дэвшүүлсэн “Нийгмийн шударга гэрээ - Хөдөлмөрчдийн нийгмийн захиалга” зорилтын хүрээнд Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос “Монголдоо сайхан ажиллаж, амьдаръя” уриан дор өдөрлөг зохион байгууллаа.

May be an image of one or more people, clarinet, violin and crowd

Тус арга хэмжээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Хүний эрхийн үндэсний комиссын төлөөллүүд оролцлоо.

May be an image of 3 people, crowd and text

Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үгэндээ "Шинэ зорилго, шинэ агуулга, шинэ үүрэг хариуцлага, шинэ харилцаанд тулгуурлан шинэлэг хэлбэрээр Засгийн газар, ажил олгогч ажилтны төлөөллийн байгууллагууд 2023-2025 оны Улсын хэлэлцээрийг байгуулсан" гэдгээ онцоллоо.

May be an image of 6 people and text

Энэ хүрээнд цалин хөлсний түвшин доогуур буюу бага орлоготой иргэдийг хамгаалах, хөдөлмөрийн үнэлэмжийг сайжруулах, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх, ажлын үр дүн, гүйцэтгэлд суурилсан цалин хөлсний бодлогын шинэчлэл хийх, хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, ажиллах хүч, хөдөлмөрийн зах зээлийн судалгаа хийх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хууль эрх зүйн болон бодлогын шинэчлэл хийх чиглэлээр тодорхой ахиц гарсан талаар дурдсан юм.

May be an image of 2 people and text

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.1.22)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.