Ахуйн үйлчилгээ, үйлдвэрлэл, гар урлал эрхлэгчдийн АНХДУГААР ЧУУЛГАН болж өндөрлөв

Арга хэмжээнд тус дүүргийн 34 хорооны үсчин, гоо сайханч, хумс засалч, оёдол, ЖДҮ эрхлэгч нийт 438 иргэн, аж ахуйн нэгж хамрагдав.

Чуулганыг дүүргийн Засаг даргын тамгын газрын Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс зохион байгуулж, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газар, дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв, Нийгмийн даатгалын хэлтэс, Татварын хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтэс, Насан туршийн суралцахуйн төв, Эрүүл мэндийн төв зэрэг төрийн байгууллагууд хамтран зохион байгууллаа.

8 хүн, өсгөгч, гэрэлтүүлэг, бумба ба бичвэр нарын зураг байж магад

Арга хэмжээний үеэр холбогдох хууль, журам, тогтоол шийдвэрийн талаар танилцуулга мэдээлэл өгч салбартаа он удаан жил үр бүтээлтэй ажилласан ахуйн үйлчилгээ эрхлэгчдийн төлөөллийг шагнаж урамшуулав.

16 хүн ба хурим нарын зураг байж магад

Ахуйн үйлчилгээний салбарыг хөгжүүлэхэд төрөөс баримтлах бодлого, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, салбарт тулгамдаж буй асуудал, харилцан туршлага солилцох, мэргэжил, мэргэшлийн ур чадвар, бүтээлч хандлагыг дээшлүүлэх, үйлчилгээний соёл чанарыг сайжруулах, хувь хүний хөгжлийг дэмжих, цаашид авч хэрэгжүүлэх ажлыг тодорхойлох зорилготой уг чуулган бүх хүрээг хамарсан өндөр ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

1 хүн, гэрэлтүүлэг, өсгөгч, бумба ба бичвэр нарын зураг байж магад

Чуулганаас 6 төрлийн багц асуудлыг шийдвэрлэхээр санал нэгдэж, чуулганы шийдвэрийг баталлаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.121.88)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.