Тэргүүн хамба Д.Жавзандорж ИРГЭДИЙГ ЁС ЗҮЙТЭЙ БАЙЖ БУЯНД ШАМДАХЫГ уриаллаа
Үйл явдал
/
2024-05-14

Бурхан багшийн дүйчэн өдөр энэ сарын 23-нд тохиох гэж байна. Үүнтэй холбогдуулан МБШТөв- Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж уриалга гаргаж байна.

Энэ өдөр Бурхан багш эхээс лагшин мэндэлж улмаар гэгээрсэн бурхны хутгийг олсон, шавь нугуудад таалал болох буюу нирваан дүрийг үзүүлсэн зэрэг гурван зохиол давхацсан гэдгээрээ бусад өдрөөс онцлогтой учир их дүйчэн өдөр гэж бид бэлгэшээн буян номд шамдаж ирсэн.

Тиймээс хувь хүн ач тусыг нь яаж авах вэ гэдэг дээр хүн бүхэн өөрийн аз жаргал, сайн сайхны төлөө ёс зүйг эрхэмлэн өөрийн нийгэмд оруулах хувь нэмрээ улам ахиулах тал дээр хичээцгээе гэсэн уриалгаар бурхан багшийн дүйчэн өдрөө тэмдэглэхээр зорьж байна. Хүн бүр ёс зүйг эрхэмлэн буяны зүгт шамдаарай! гэжээ. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.241.89)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.