Хүүхэд хамгааллын тухай хуулийг даган гарах зарим журмын төсөлд санал авлаа

Тус хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулиудыг даган 37 дүрэм, журам, стандарт, аргачлал, нормативыг боловсруулж, батлах юм.

5 хүн ба хичээл хийж буй хүмүүс нарын зураг байж магад

ХНХЯ, БШУЯ хамтран уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулж, Нөхцөл байдлын үнэлгээ хийх журмын төсөл, Боловсролын орчин дахь хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх журмын төслийг танилцуулж, оролцогчдын саналыг авлаа.

1 хүн нарын зураг байж магад

Уулзалт хэлэлцүүлэгт ХНХЯ, БШУЯ, Боловсролын ерөнхий газар, хэлтэс, ерөнхий боловсролын сургуулийн захирал, нийгмийн ажилтнууд, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, нийслэл, дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, хэлтсийн мэргэжилтнүүд, хорооны Хамтарсан багийн төлөөлөл, ТББ, ОУБ, их, дээд сургуулийн эрдэмтэн, судлаачид нийт 50 гаруй хүн оролцож, саналаа өглөө.

3 хүн, хичээл хийж буй хүмүүс ба кларнет нарын зураг байж магад

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.72.172)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.