ӨМ: Аялагчдад зориулсан МОНГОЛ ГЭР ажиллуулах журмыг олон нийтээр хэлэлцүүллээ
Үйл явдал
/
2024-05-16

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН УЛИРАЛ ЭХЭЛЖ БАЙГААТАЙ ХОЛБОГДУУЛАН "МОНГОЛ ГЭР" АЖИЛЛУУЛАХ ЖУРМЫГ ТАНИЛЦУУЛЖ, САНАЛ АСУУЛГА, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ. Өмнөговь аймгийн “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд аялал жуулчлалын үйлчилгээний стандарт шаардлага, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор гэр буудал ажиллуулдаг иргэдэд орон нутагт мөрдөгдөж байгаа журам, БОАЖЯамнаас боловсруулсан “Зочны гэрийн үйлчилгээнд тавигдах ерөнхий шаардлага стандартын төслийг танилцуулж, санал асуулга, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд БОАЖГазар, Говь гурвансайханы байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, "Гайхамшигт говь" аялал жуулчлалын холбоо, Булган, Сэврэй, Ханхонгор сумын Засаг дарга нар оролцож, мэдээлэл өглөө. Энэхүү хэлэлцүүлэгт Хонгорын гол, Баян заг, Ёлын ам орчмын гэр буудал ажиллуулдаг 33 иргэн оролцов

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.107.209)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.