ӨМ: Оюуны спортын аймгийн аварга шалгаруулах "СЭТГЭГЧ -2024" тэмцээн болно
Үйл явдал
/
2024-05-16

ОЮУНЫ СПОРТЫН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ "СЭТГЭГЧ-2024" ТЭМЦЭЭН БОЛНО. Аймгийн хэмжээнд 2023-2024 оныг "Хүүхэд хөгжил, хамгаалал"-ын жил болгон зарласантай холбогдуулан мөн 2023-2024 оны хичээлээс гадуурх үйл ажиллагаагаар хүүхдийн хөгжлийг дэмжих, хүүхдийг багаас нь шинжлэх ухаанчаар хөгжүүлэх, инженер техникийн сэтгэлгээг бага наснаас нь төлөвшүүлэх, шинжлэх ухааны хөтөлбөрүүдийг олон нийтэд таниулах зорилгоор Монголын Оюун ухааны академи болон шинжлэх ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг сургалтын байгууллагуудтай хамтран 2024 оны 5-р сарын 18-ны өдөр Даланзадгад сумын 3 дугаар сургууль дээр СӨБ, ЕБС-ийн түвшинд 6 төрөлт тэмцээнийг зохион байгуулна.

📍 Southgobi greenmech /Шимт хөтөлбөр хэрэгжүүлэгч цэцэрлэгүүд дунд/

📍 Ой тогтоолт

📍 Түргэн бодолт

📍 Спорт өрөлт

📍 Кимастер

📍 Рубик шоо

төрлүүдээр насны ангилалтай зохион байгуулагдана.

✅ Бүртгэлийг цэцэрлэг, сургуулиудаар дамжуулан авч байна.

Тэмцээнд оролцохоор бэлтгэлээ хангаж буй нийт хүүхдүүддээ, багш нартаа амжилт хүсье.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.100.224)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.