ӨМ: Улсын тэргүүний 3-р сургуулийн “ЭРДМИЙН БАЯР” боллоо
Үйл явдал
/
2024-05-16

Тус сургуулийн Эрдмийн баярт Аймгийн Засаг даргын орлогч Ц.Дэнээдорж, Аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Ч.Эрдэнэдорж зэрэг албаны хүмүүс оролцож, шилдэг багш, төгсөгчдөд шагнал гардууллаа.

✅2023-2024 оны хичээлийн жилд Улсын тэргүүний 3-р сургуулийн 12-р ангийг 84 сурагч амжилттай төгсөж байна.

✅Төрөл мэргэжлийн олимпиадад 4 дахь удаа, ЭЕШ-ын дүнгээр 6 жил дараалан, математикийн судлагдахуунаар 5 жил дараалан аймагтаа түрүүлсэн амжилтыг тус сургуулийн хамт олон үзүүлээд байгаа юм.

✅Тус сургуулийн 12-р ангийн төгсөгч Н. Эрхэмбаяр нь Холимог тулааны төрлөөр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгөн медальт төгсөж байгаа онцлох сурагч болж байна. Мөн Улсын газарзүйн олимпиадаас хүрэл медаль хүртсэн 12б ангийн суралцагч Ш.Жавхлантөгс, бэлтгэсэн багш Д.Амгаланбаатар болон улсын технологийн олимпиадаас тусгай байр эзэлсэн багш У.Ганхөлөг нарт Аймгийн Засаг даргын орлогч Ц.Дэнээдорж хүндэтгэл үзүүлэн, батламж гардууллаа.

✅Аймгийн ЗДТГ-ын хөрөнгө оруулалтаар орчин үеийн хэрэглэгдэхүүнтэй номын сан , иж бүрэн цахим кабинетыг байгуулан тус, тус сургалтад ашиглаж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.142.245)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.