ӨМ: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ерөхний боловсролын 4 дүгээр сургуулийн “Эрдмийн баяр” боллоо
Үйл явдал
/
2024-05-16

17 дах төгсөлтөө төгсгөж буй тус сургууль нь энэ хичээлийн жилд бага, суурь, бүрэн дунд боловсролыг 254 сурагч төгсөж байна.

Тус сургуулийн Эрдмийн баярын үйл ажиллагаанд АЗДТГ-ын НБХ-н дарга Ц.Бадамцэрэн, БШУГ-ын гадаад хэлний мэргэжилтэн Ч.Тогос, 4 дүгээр багийн засаг дарга Ж.Мөнхчулуун нар оролцож, төгсөгчдөд баяр хүргэн, мэндчилгээ дэвшүүллээ.

Сургуулийн энэ оны амжилтаас товч дурдвал:

✅2022-2023 оны хичээлийн жилд ЭЕШ-ын дундаж 547 оноогоор аймагтаа 2-р байранд орсон.

✅2023-2024 оны хичээлийн жилд “Орос хэл-Орос орныг хэн сайн мэдэх вэ?” Говийн бүсийн олипиадад багаараа 1-р байр эзэлж, цомын эзэн

✅Төрөл мэргэжлийн олимпиадаас 5 алт, 8 мөнгө, 8 хүрэл нийт 21 багц медаль хүртсэн.

✅2023-2024 оны хичээлийн жилд Урлагаар 10 багц алтан медаль, 8 багц мөнгөн медаль, 11 багц хүрэл, Спортоор 25 багц алтан медаль, 20 багц мөнгөн медаль, 15 багц хүрэл медаль хүртсэн бахдам амжилтыг гаргажээ.

✅2024 онд Говийн бүсийн математикийн олимпиадаас 11в ангийн сурагч Ц.Жамцдорж “Тэргүүн байр”, алтан медаль

✅Төвийн бүсийн багш ажилчдын XI-р уулзалтыг амжилттай зохион байгуулж, тэргүүн байр

✅Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг СХИ-ийн уралдаанд МХБУЗ-ын судлагдахуунаар аймагт ДЭД тэргүүн байр

✅“Говийн жонон-30” зүүн бүсийн аймгуудын аварга шалгаруулах бүжгийн уралдаанд “Мөнхийн шүтээн-1” хамтлаг мөнгөн цом, “Мөнхийн шүтээн- 2” хамтлаг хүрэл цом, “Мөнхийн шүтээн-3” хамтлаг хүрэл цом хүртсэн амжилт гаргажээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (13.58.62.69)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.