ӨМ: СПОРТЫН ТӨРӨЛЖСӨН СУРГАЛТТАЙ 7-Р СУРГУУЛИЙН 9-Р АНГИЙГ 36, 12-Р АНГИЙГ 27 СУРАГЧ ТӨГСӨЖ БАЙНА
Үйл явдал
/
2024-05-16

ЭНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД СПОРТЫН ТӨРӨЛЖСӨН СУРГАЛТТАЙ 7-Р СУРГУУЛИЙН 9-Р АНГИЙГ 36, 12-Р АНГИЙГ 27 СУРАГЧ ТӨГСӨЖ БАЙНА.  7-р сургуулийн хамт олны спортын төрлүүдэд гаргасан амжилтуудыг онцолж байна.

🥊БОКС: Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс 1 Хүрэл, Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнээс 1 алт, 1 Хүрэл, Өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс 7 алт, 3 мөнгө, 3 хүрэл, Багийн дүнгээр 1-р байр, 9а ангийн сурагч н.Алтанжаргал Боксын спортын мастерын болзол биелүүлжээ.

🤼‍♂️ЧӨЛӨӨТ БӨХ: Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнээс 1 хүрэл, Бага насны УАШТэмцээнээс 1 хүрэл, U15 насны улсын аварга шалгаруулах тэмцээнээс 1 алт, 2 хүрэл, 1 мөнгө, багийн дүнгээр эмэгтэй 3-р байр эзэлжээ. 12а ангийн сурагч С.Баярбаатар, Б.Маралмаа нар спортын дэд мастер цол хүртэж, сурагч Э.Нарантулга улсын хошой аварга, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс шагналт байранд орж, Спортын мастер цолны болзол биелүүлжээ.

🥋ЖУДО БӨХ: Хангайн бүсийн аварга шалгаруулах тэмцээнээс 1 алт, 3 мөнгө, 1 хүрэл, Залуучууудын УАШТ 2 хүрэл, Өсвөр үеийн УАШТэмцээнээс 1 алтан медаль тус, тус хүртжээ.

🇲🇳ҮНДЭСНИЙ БӨХ: Улсын аварга шалгаруулах тэмцээний 7-р байранд шалгарчээ.

🏀САГСАН БӨМБӨГ: Насанд хүрэгчдийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль, “Найдвар” лиг тэмцээнээс эмэгтэй дунд, ахлах ангийн эмэгтэй баг, тамирчид тус, тус 1-р байр эзэлж, багийн дүнгээр 1-р байр, Герман улсад зохион байгуулагдсан олон улсын тэмцээнээс 1 алт, 1 мөнгөн медаль тус, тус хүртлээ.

🏃🏻‍♂️ХӨНГӨН АТЛЕТИК: Багахангай дүүрэг зохион байгуулагдсан УАШТ 2 алт, 2 хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр 1-р байранд орлоо.

🏐ВОЛЕЙБОЛ: U18 насны УАШТ алт, U17 насны УАШТ мөнгө, U16 насны УАШТ мөнгө, Идэрчүүдийн УАШТэмцээнээс хүрэл медаль тус, тус хүртсэн бахдам амжилтыг Спортын төрөлжсөн сургалттай 7-р сургуулийн багш, сурагчид гаргасан байна.

Та бүхэндээ спортын өндөр амжилтыг хүсэн ерөөж, тив, дэлхийд эх орныхоо нэрийг дуурсгасан шилдэг тамирчид болохыг хүсэн ерөөе.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.217.43.228)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.