Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилго бүхий АЖИЛ ОЛГОГЧДЫН ЗӨВЛӨГӨӨН болж байна

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагайн санаачилгаар төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуй нэгжийн үйлдвэрлэгч иргэдийн уялдаа холбоог сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх ажил олгогчдын зөвлөгөөн, “Black Friday-Үйлдвэрийн үнээр” арга хэмжээ Хүүхэд, залуучуудын театр дээр зохион байгуулагдаж байна. Тус арга хэмжээнд Сонгинохайрхан дүүргийн ажил олгогч, үйлдвэр эрхлэгч 760 иргэн оролцлоо.

1 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 2024 оны байдлаар хөдөлмөрийн насны хүн ам 228535, хөдөлмөрийн насны ажилгүй иргэд 7749, хөдөлмөр эрхэлж буй хүн ам 118287, үүнээс хувиараа хөдөлмөр эрхэлж буй 9579 иргэн байна. Мөн 25836 ААН байгаагаас идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг жижиг, дунд үйлдвэр эрхлэгч 5187 иргэн бий. Одоогийн байдлаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст 250 ААН-ийн 1000 гаруй нээлттэй ажлын байр бэлэн байгаа ба ажил олгогчоос 7 хоног тутам 250 гаруй ажлын байрны захиалга ирдэг байна.

нэг буюу түүнээс олон хүн ба бичвэр нарын зураг байж магад

Өнөөдрийн арга хэмжээнд Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч Д.Ундармаа болон холбогдох хэлтэс, албадын дарга нар оролцож Хөдөлмөр эрхлэлтийн бодлого, Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэл, Сонгинохайрхан дүүргээс Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого үйл ажилллагаа, Татварын хуулиудын өөрчлөлт зэргийг зөвлөгөөний үеэр танилцууллаа. Мөн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах сэдэвт хэлэлцүүлэг болов.

11 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Арга хэмжээний хүрээнд ажил олгогч 20 үйлдвэрлэгчдийн үзэсгэлэнгээс гадна Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэсээс иргэдийг ажилд зуучлах, зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлж байна.

7 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.136.234.127)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.