Сонгинохайрхан дүүргийн МАН-ын даргаар Н.АЛТАНШАГАЙ сонгогдлоо
Үйл явдал
/
2024-05-18

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар томилогдсон Х.Нямбаатар дүүргийн намын хорооны даргын албаа Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагайд гардуулан өглөө. Энэ үеэр Н.Алтаншагай "Нийслэлийн МАН-ын дарга шинээр сонгогдсонтой холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооны II хуралдаан өнөөдөр болж, дүүргийн намын хорооны даргаар томилогдлоо. СХД-ийн МАН-ын хороог өнгөрсөн зургаан жилийн хугацаанд удирдсан Х.Нямбаатар даргаас тамгаа гардан авлаа. Тэрбээр дүүргийн намын хороог 2018 оноос эхлэн удирдаж, шат шатны сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулан амжилттай ажилласан. Өнөөдөр Нийслэлийн намын хорооны даргаар сонгогдсон танд баяр хүргэж, цаашдын хийж хэрэгжүүлэх ажилд нь амжилт хүсье.

Сонгинохайрхан дүүргээрээ овоглож ирсэн би үе үеийн намын хорооны дарга нарынхаа хийж хэрэгжүүлж байсан үйл хэргийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, бодлого зорилтоо улам бататган хичээнгүйлэн ажиллах болно" гэлээ. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (52.14.31.151)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.