ХХЕГ: Орос хилчдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж цэцэг өргөлөө
Үйл явдал
/
2024-05-18

ОРОСЫН ХИЛЧДИЙН ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ Халх голын байлдааны ялалтын 85 жилийн ойн өмнө Оросын хилчдийн дурсгалд зориулсан хөшөөнд хүндэтгэл үзүүлж цэцэг өргөлөө. Энэхүү хүндэтгэлийн ажиллагаанд Хил хамгаалах ерөнхий газрын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга, бригадын генерал Д.Мөнгөнжин, Оросын Холбооны Улсын Холбооны аюулгүй байдлын албаны байгууллагуудын Монгол Улс дахь албан ёсны төлөөлөгч, хурандаа Р.В. Требунский, Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Цэрэг, агаарын цэргийн атташе, хошууч генерал П.В.Петрунин, тус яамны Консулын хэлтсийн захирал М.Е.Жукова, ОХУ-ын “Газпромбанк”-ны ажилтан В.А.Кислов болон Халх гол сумын Засаг дарга Х.Хүрэл-Эрдэнэ, тус сумын хууль хүчний байгууллагуудын төлөөлөл, ахмад хилчид, сумын Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчид болон нутгийн иргэд оролцож хүндэтгэл үзүүллээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.19.79)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.