ХХЕГ: Хилийн цэргийн 0132 дугаар анги алба хаагчид “World family day” өдөрлөг зохион байгууллаа
Үйл явдал
/
2024-05-18

ГЭР БҮЛИЙН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА. Хилийн цэргийн 0132 дугаар анги алба хаагчид “World family day” өдөрлөг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд Дорнод аймгийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил хамгааллын газрын дарга Э.Жавхлан Эцэг, эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, гэр бүлийн үнэт зүйлсийг уриалах, хүүхэд хамгааллын хуулийн хэрэгжилтийг хангах талаар арга зүйн зөвлөгөө өгөв. Мөн алба хаагчид хүүхэдтэйгээ хамтран зураг зурах, гэр бүлийн дүрэм зохиож сэтгэл хөдлөл мэдрэмжийн EQ картаар ТА-ТА-ТУНГАА тэмцээн явуулж нэг өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүллээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.189.157.185)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.