ӨМ: Номын баряыг өргөн хүрээнд тэмдэглэлээ
Үйл явдал
/
2024-05-18

ӨМНӨГОВЬЧУУД ҮНДЭСНИЙ НОМЫН БАЯРЫГ ӨРГӨН ХҮРЭЭНД ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.

📙Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Номын баярын өдөр тэмдэглэх тухай” 158 дугаар зарлиг, Тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу “Үндэсний номын баяр”-ыг “Илүү их уншъя” уриатайгаар улс орон даяар зохион байгуулж байна.

📚Өмнөговь аймаг нь номын баяраараа номын үзэсгэлэн худалдаа, солилцоо, танин мэдэхүйн уралдаан тэмцээн зохион байгуулж, “Уншдаг хүүхэд хөгждөг” ном уншлагын аяны үйл ажиллагааг тайлагнаж, үр дүнгийн хэлэлцүүлэг өрнүүллээ.

📖Өмнөговь аймгийн “Нутгийн хишиг”, “Говийн ирээдүй хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд 2 дахь жилдээ зохион байгуулагдсан “Уншдаг хүүхэд хөгждөг” аяны шалгаруулалтаар:

🥇1-р байранд: Даланзадгад сумын 4 дүгээр сургууль, Цогтцэций сумын 30-р цэцэрлэг

🥈2-р байранд: Цогтцэций сумын 1 дүгээр сургууль, Цогт-овоо сумын 12-р цэцэрлэг

🥉3-р байр: Даланзадгад сумын 3 дугаар сургууль, Даланзадгад сумын 26 дугаар цэцэрлэг

🎖️Тусгай байр: Номгон сумын ерөнхий боловсролын сургууль, Даланзадгад сумын 7 дугаар сургууль, Даланзадгад сумын 2-р цэцэрлэг, Даланзадгад сумын 11-р цэцэрлэг тус тус шалгарч, 4 сая хүртэлх төгрөгийн ном авах эрхээр шагнагдлаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.19.79)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.