Аялагч Б.Очирваань АЛДАРТ Манчестер Юнайтед багтай ХӨЛ БӨМБӨГ ТОГЛОНО
Үйл явдал
/
2024-05-29

Өөрийн хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн унадаг дугуйгаар аялаж яваа М.Очирваань өнгөрсөн жилийн тавдугаар сард Улаанбаатараас Англи улс руу унадаг дугуйтай аялал эхлүүлсэн билээ. Тэрбээр 11 сарын турш унадаг дугуйтай дэлхийн 20 орон, 14 мянган км замыг туулж зорьсон газраа очсон юм. Манчестер Юнайтедын цэнгэлдэхэд хөл бөмбөг тоглохоор уригджээ.6 Би яг зүүдлээд байх шиг байна. Намайг хэн ч битгий сэрээгээрэй . Би 6 цагийн өмнө инстаграм дээрээ яг одоо мөрөөдлөөрөө амьдарч байна, гэхдээ миний мөрөөдөл 100% биелээгүй байна. Би хэзээ нэг өдөр Олд Траффордод хөлбөмбөг тоглох болно гэсэн утгатай зураг пост хийсэн. Удалгүй 3 цагийн дараа WhatsApp-аар чат ирэв. Шалгасан чинь Манчестер Юнайтедаас холбогдож байна гэсэн мэссэж байв.

- Чи Олд Траффордод хөлбөмбөг тогломоор байна уу?

- Тиймээ би маш их хүсэж байна!

- Пүрэв гаригт Олд Траффордод болох шоу тоглолтонд урьж байна 🔥🏟️. Таны хичээл зүтгэл, үнэнч дэмжлэг, нийгэмд үзүүлсэн нөлөөгөөр та энэхүү тоглолтонд оролцохоор боллоо 😱❤️.

Олд Траффордод хөлбөмбөг тоглоно гэнэээ

Энэ мэдээ танд ямар санагдав?
16
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.217.183.211)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.