“Хүүхэд таныг хамгаалъя” нээлттэй өдөрлөг зохион байгуулагдаж байна
Үйл явдал
/
2024-05-30
“Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас гурав дахь жилдээ “Хүүхэд таныг хамгаалъя” нээлттэй өдөрлөгийг өнөөдөр /2024.05.30/ зохион байгуулж байна.
Энэ үеэр хүүхэд багачууд, иргэдэд байгууллагынхаа үйл ажиллагааг танилцуулах, нохойтой алба хаагчийн үзүүлбэр, гардан тулаан, автомашины үзэсгэлэнг сонирхуулж, урлаг соёлын болон сагсан бөмбөгийн 3x3, хийн буу, дартс, АХА тэмцээн уралдаануудыг тус тус зохион байгуулж байна.
Мөн хамт ирсэн ээж аав, ах эгч, асран хамгаалагч нарт нь жолоодох эрхийн лавлагаа, үнэмлэх олгох, хүчинтэй хугацааг сунгуулах, жолоодох эрхээ хасуулсан иргэдэд сургалт явуулах, галт зэвсэг, хувийн хамгаалалт, аюултай ачаа тээш тээвэрлэх зөвшөөрлийг хэрхэн авах талаар зөвлөгөө, мэдээлэл өгөх зэрэг олон төрлийн үйлчилгээг нэг дор үзүүлж байгаа юм.
“Хүүхэд таныг хамгаалъя” нээлттэй өдөрлөг Жанжин Сүхбаатарын талбайд үргэлжилж байна.
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.8.148)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.