УИХ-ын гишүүн Г.МӨНХЦЭЦЭГ намын даргатайгаа ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙН ГЭРЭЭ байгууллаа
Үйл явдал
/
2024-05-30

МАН-аас УИХ-ын сонгуульд оролцох эрх авсан 126 нэр дэвшигч МАН-ын даргаас батламжаа авч, гэрээ байгуулж байна. Өнөөдөр Говийн бүсэд нэр дэвшиж буй хүмүүс ЁС ЗҮЙН ГЭРЭЭГЭЭ байгуулжээ. Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш анх удаа парламентын 126 төлөөллийг холимог тогтолцоогоор сонгох гэж байна✅

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуульд  гурав дахь удаагаа нэр дэвших эрхээ авч, Монгол Ардын Намтай нэр дэвшигчийн хариуцлага, ёс зүйн гэрээгээ байгуулжээ. Улсын Их Хурлын гишүүн гэдэг эрх ямба, хувийн ашиг сонирхлыг хойш тавьж, нийт иргэн, улсынхаа эрх ашгийн төлөө үйлчлэхээр тангараг өргөдөг, ард түмнийг төлөөлөх эрхийн илэрхийлэл юм

Хувь тэнцүүлсэн тогтолцоо бол мэргэжлийн экспертүүд, нийгмийн салбарын төлөөлөл, хилийн чанадад ажиллаж, амьдарч буй иргэдийн төлөөллийг багтааж чаддагаараа төр, иргэний ойлголцлын гүүр болж, улсынхаа хөгжлийн төлөө нийгмийн эд эс бүхэн идэвхтэй хувь нэмрээ оруулах ард түмний хүсэл эрмэлзлэлийн РЕФОРМ юм  2016-2020 онд итгэл хүлээлгэж УИХ-ын гишүүнээр сонгосон Дорноговь, Говьсүмбэр аймаг, 2020-2024 онд дахин итгэл хүлээлгэсэн Дундговь, Говьсүмбэр аймгийн иргэд сонгогчдодоо чин сэтгэлийн халуун талархал илэрхийлье

Ижий говь минь эгнэгт орших болтугай

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.89.16)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.