Зэсийн баяжмалын арилжаанаас улсын төсөвт  1,2 сая ам долларын нэмэлт орлого төвлөрүүлжээ
Үйл явдал
/
2024-05-31

Монголын хөрөнгийн бирж Эрдэнэт Үйлдвэрийн зэсийн баяжмалын арилжааг хоёр дахь удаагаа  амжилттай зохион байгууллаа. Тус арилжаагаар 3000 тонн зэсийн баяжмал арилжаалж шууд гэрээний борлуулалттай харьцуулахад  642.000 ам.доллар буюу 2,1 тэрбум гаруй төгрөгийн нэмэлт орлогыг улсын төсөвт төвлөрүүлжээ. 

Өмнөх арилжаагаар мөн 3000 тонн зэсийн баяжмалыг амжилттай арилжаалж, АНУ-ын компани худалдан авсан бөгөөд шууд гэрээний борлуулалттай харьцуулахад   500 гаруй мянган ам.долларын нэмэлт орлого олсон үр дүнг үзүүлсэн юм.  Өмнө нь гэрээгээр хийгддэг байсан экспортын гол нэрийн бүтээгдэхүүнийг биржээр арилжаалснаар дэлхийн зах зээлийн дундаж үнээс өндөр үнээр борлуулах бүрэн боломжтой болжээ.

Эх сурвалж: Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.238.22)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.